Дотоодын хөрөнгө оруулагчдын арилжаа нэмэгджээ

Үнэт цаасны зах зээлийн арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчдын оролцооны идэвхийг 2015 оны эхний 7 сарын байдлаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өсөн, 5.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Мөн дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх өмнөх оны мөн үетэй харьцуулбал 28 дахин нэмэгдэж, нийт 323 тэрбум төгрөгт хүрсэн байна.  Тодруулбал 2015 оны тавдугаар  сарын байдлаар дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн 28.7 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн 840.9 сая төгрөг байсан бол өнгөрсөн зургадугаар сард  дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн 92.2 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн 175,1 сая төгрөг болж өссөн байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button