Хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, БГД-ийн “Түмэн плаза” дэлгүүр болон бусад аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхдээ 20 мянган төгрөгийн АВ2200647, АВ8839769 серийн дугаартай мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн этгээдийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. 

Дээрх этгээдийн талаарх мэдээллийг 96102102 утсаар хүлээн авч, мэдээллийн нууцыг чандлан хадгална гэдгийг ЦЕГ-аас мэдэгдлээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button