Монголбанк 54.7 сая юань худалдав

Монголбанкны /2015/08/20/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.11-1993.30 төгрөгийн ханшаар 16.2 сая ам.доллар худалдан авах, 308.52-310.51 төгрөгийн ханшаар 54.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлж, 16.2 сая ам.долларыг 1989.11 төгрөгийн хаалтын ханшаар, 54.7 сая юанийг 308.52 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 89.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 8.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button