Зарим барилгын ажлыг зогсоов

НМХГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудыг шалгаж 78 зөрчил илрүүлжээ.

 

Үүнд барилга угсралтын 59, газар шорооны ажил гүйцэтгэсэн 19 аж ахуйн нэгж, иргэний барилга байжээ. Зөрчлийг арилгах хүртэл угсралтын ажил гүйцэтгэхгүй байх, газар шорооны ажлыг ч мөн түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн 26 акт, хоёр дүгнэлт, гурван шаардлага, 12 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Ингэхдээ “Барилгын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 12.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна.

 

Мөн үйлдвэрийн осол гаргасан Баянгол дүүргийн 12, Баянзүрх дүүргийн12, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 12, Хан-Уул дүүргийн 20, Багануур дүүргийн нэг нийт 82 аж ахуйн нэгж, хувь хүнд мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

 

Зууны мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button