Смарт картыг сурагчдын холбооноос эсэргүүцжээ

Нийтийн тээвэр цахим хэлбэрт шилжээд удаагүй ч олон эсэргүүцэлтэй тулгарч байна. Цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сурагчид сургуулиасаа 3000 төгрөгөөр карт худалдаж аваад, нийтийн тээврээр 200 төгрөгөөр үйлчлүүлнэ гэж албаныхан мэдээлсэн.  

Харин үүнийг Монголын сурагчдын холбооныхон эсэргүүцэж "Улаанбаатар смарт карт" компанийнхантай уулзалт хийхээр болжээ. Учир нь их, дээд сургуулийн оюутнууд үнэ төлбөргүйгээр автобусаар зорчиж байхад сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлэх нь буруу хэмээн үзэж байгаа аж. Дээрээс нь картыг сар, улирлаар нь цэнэглэсэн тохиолдолд бага ангийн сурагчид өдөржин автобусаар яваад мөнгөө дуусгах магадлалтай гэжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button