Хүн боомоор өвчилсөн байж магадгүй байна

Хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол дахин бүртгэгдлээ. Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат ажээ. Тэрээр энэ сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон аж. Ингээд  12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүссэн байна.

Иймээс 17-нд сумын эмнэлэгт хандаж, 19-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлж байна. Өвчтний цусны ийлдэсэнд ЦНШБУ тавихад эерэг дүнтэй гарсан байна. Одоо лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа юм байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button