"Эрчим бонд"-ын захиалга амжилттай явагдаж дууслаа

 Голомт банкны андеррайтераар нь ажилласан Монголын анхны даатгагдсан бонд болох Эрчим бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2015.08.12-2015.08.21-ний хооронд амжилттай явагдаж дууслаа.

Тус бондыг 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэ, жилийн 18.5 хувийн хүү, 6 сарын хугацаатайгаар олон нийтэд нээлттэй санал болгосон бөгөөд эрэлт нь 2,4 тэрбум төгрөгт хүрч нийлүүлэлтээсээ 4,7 дахин давсан нь хөрөнгийн зах зээлд маш эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсаныг харуулж байна.

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хэрэгжсэний дараа тус бондыг хоёрдогч зах зээлд арилжих юм.

Эрчим бондыг гаргагч Эрчим Инжинеринг ХХК нь 1999 онд байгуулагдсан. Эрчим хүч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, нийлүүлэлт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч, анхдагч компаниудын нэг юм. Бондын хөрөнгөөр тендерийн ажлын гүйцэтгэл, төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх учир эргэн төлөлтийг төслийн санхүүжилтээс хийх юм.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button