Цэцэрлэгийн хамран сургах тойргийг шинэчлэн баталжээ

Цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гарагаас эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 632 цэцэрлэгт 91687 хүүхдийг хамруулахаар төвөвлөж байна.Цэцэрлэгийн бүртгэлийг оршин суугаа хорооныхоо харьяа цэцэрлэгт бүртгүүлнэ.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталсан.Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас 2015 онд шинээр ашиглалтад орсон байр болон шинээр байгуулсан хорооны мэдээллийг нэгтгэн цэцэрлэгийн хамран сургах тойргийг наймдугаар сарын 20-нд шинэчлэн баталжээ.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button