Цахим карт цэнэглэхэд шимтгэл авахгүй

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа хэд хэдэн шинэчлэлүүд иргэдийн дунд маргаан дагуулсаар байгаа. Тухайлбал, иргэд 3600 төгрөгөөр цахим картаа худалдаж аваад 500 төгрөгөө уншуулан зорчдог. Энэхүү 500 төгрөг болоод цахим карт тус бүрээс шимтгэл авч байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан.

 

Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас энэхүү шимтгэлийг авахаа зогсоосон байна. Хэрвээ шимтгэл авч байгаа газар байвал  11327968 дугаарт мэдээлэл өгөх ажээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button