Өнөөдөр Г.Баяртогтох, Солонгосын тамирчинтай халз тулаанаа хийнэ

Мэргэжлийн боксын нэгэн сонирхолтой халз тулаан өнөөдөр 16.00 цагт Буянт Ухаа спортын ордонд болно. Тодруулбал Монголын мэргэжлийн боксчин Ганбатын Баяртогтох, Солонгосын тамирчин Ан Жи Хён нар хоорондоо халз тулалдана. Солонгосын тамирчин өнгөрсөн жил Г.Баяртогтоход халз тулалдах санал тавьсан бөгөөд Г.Баяртогтох саналыг хүлээн авч, монголчууддаа хүчтэй цохилтуудаа харуулах болно хэмээсэн юм.

Г.Баяртогтохын хувьд мэргэжлийн боксын рингинд нийт 30 тулаан хийж, 24 удаа ялжээ. Энэ ялалтын 21-ийг нь хүнд цохилтоор авч байжээ. Их спортоос долоон жил завсарласны дараа эргэн ирэлт хийсэн тэрбээр өнгөрсөн онд Солонгосын өөр нэг тамирчинтай тулаан хийж, ялсан юм.  Нутаг нэгт тамирчныхаа хариуг авахаар ирсэн Ан Жи Хёны зорилго биелэх эсэхийг өнөөдрийн халз тулаанаас харж болох нь.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button