Азийн Үндсэн хуулийн шүүхийнхэн хуралджээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хотноо 2015 оны 8 дугаар сарын 13–17-ны өдрүүд болсон Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцоод иржээ.

Энэ удаагийн хурлаар Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Байнгын ажлын алба байгуулах болон шинээр гишүүн орноор Киргиз Улсын дээд шүүхийн Үндсэн хуулийн танхим, Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улсын Үндсэн хуулийн трибуналыг тухайн нийгэмлэгт элсүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцжээ. Мөн энэхүү хуралтай давхцан Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн үүсгэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиосон бөгөөд “Үндсэн эрхийн гомдол” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа үндсэн илтгэл тависан байна.

Уг нийгэмлэгт одоогоор 16 улсын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагууд гишүүнээр элсээд байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button