Усайн Болт гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Ямайкын алдарт тамирчин олимп дэлхийн аварга Усайн Болт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд аваргаллаа. Тэрбээр 9.79 секундэд барианд орж түрүүллээ. Усайн Болт ингэснээр  гурав дахь түрүүгээ хүртэж буй нь энэ юм. Түүний араас АНУ-ын тамирчин  Жастин Гатлин 0.01 секундээр хоцорч орсон бол гуравдугаар байрт Канадын Андре де Грасс, Америкийн Трэйвон Бромелл нар 100 метрийг 9.92 секундэд туулснаар оржээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button