Зам тээврийн салбарт "эмзүйч" Л.Эрдэнэчимэг хэрэггүй

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын төмөр замын нэгдсэн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Автотээвэрчдийн ахмадын холбоо зэрэг есөн холбооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Зам тээврийн салбарын тус холбоодын зүгээс салбарын яам, агентлагийн удирдлагуудыг салбарын бус хүмүүс удирдаж ирсэнтэй холбоотойгоор тус салбар уналтад ороод байна гэсэн юм. Тиймээс төр засгийн удирдлагуудад хандан Зам тээврийн сайдад салбараа мэддэг, мэдлэг туршлагатай хүнийг томилж өгөхийг хүсч шаардлага хүргүүлж байгаа гэнэ.

“Сүүлийн жилүүдэд тээврийн салбарын асуудал хариуцаж удирдсан сайдууд нь цахилгааны, тайзны засал чимэглэл, зураачийн, хуулийн, геологийн, барилгын мэргэжилтэй хүмүүс байсан. Одоо ч гэсэн энэ байдал үргэлжилсээр байна. Тодруулбал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлллийн технологийн, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга холбооны, Төмөр зам, далайн усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, хэлтсүүдийн дарга нар нь холбоо хуулийн салбарын хүмүүс байна. Өнөөдөр энэ салбарт нэгдсэн бодлого төлөвлөлт алга. Хуульч мэргэжилтэй хүн зам тээврийн салбарыг долоон жил удирдлаа шүү дээ. Одоо хангалттай. Иймээс зам тээврийн салбарын ажил үйлчилгээний онцлог, онол практикийг сайн мэддэг төрийн ажлын дадлага туршлагатай хүнийг Зам тээврийн сайдад томилж өгөхийг хүсч байна” гэж Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлж байна.

Иймээс зам тээврийн салбарын холбоодын удирдлагууд төрийн гурван өндөрлөгт хандан нам эвсэл, засгийн эрхээс үл хамааран салбараа мэддэг, хүнийг тус албан тушаалд томилохыг хүсч шаардлага хүргүүлж байгаа аж.

\

\

\

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button