Жуулчдыг тодорхой маршрутаар явуулахыг хүсчээ

Баян-Өлгий аймгийн Алтайн таван богдын байгалийн үзэсгэлэнт нутгаар аялах гадаадын болоод дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Тиймээс тус нутгийн ард  иргэд, удирдлагууд байгаль орчноо хамгаалахын тулд холбоотой хууль тогтоомжийг нь сайтар дагаж хэрэгжүүлснээр ой мод нөхөн сэргээгдэж, ховор ан амьтан үржиж эхэлсэн байна. Гэвч жуулчид олноор ирсээр байгаа энэ тохиолдолд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байх болно.

Иймд жуулчид олноор ирдэг газруудад тодорхой маршрут гаргаж, жуулчид зөвхөн гаргасан маршрутын дагуу аялал хийдэг байгаасай гэж нутгийн иргэд хэлж байна. Учир нь ирсэн зочид өөрсдийн дураараа явж булаг шанд, суваг, шуудууг сүйтгэж байна гэв. Цаашид аялал жуулчлал, байгаль орчны байгууллагууд тогтоосон зам, чиглэлийн дагуу явахыг л тэдэнд анхааруулах, аялах зам, гаталгааг нэг мөр болгон тогтоож тэдэнд таних тэмдэг тавихыг анхааралдаа авмаар байна гэж Цэнгэл сумын иргэн Е.Бахдавлет ярьжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button