Оюутнуудын сургаар түрээсийн байруудын үнэ нэмэгджээ

Шинэ хичээлийн жил эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Жил бүрийн намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд олон асуудлууд урган гарч нэг хэсэгтээ л шуугьдаг. Тэдний нэг бол оюутнуудын байрны асуудал хурцаар тавигддаг. 

Өнөөдрийн байдлаар Монголд 160 гаруй мянган оюутан 100 орчим их дээд сургуульд суралцаж байна. Тэдний тал хувь нь орон нутгийн оюутнууд юм. Харин манай их дээд сургуулиуд хувийн ч бай хувьсгалын ч бай дотуур байрны асуудлаа  шийдвэрлэж чадаагүй нь ийнхүү асуудал үүсгэдэг.

Манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн 69 дотуур байр бий. Эдний 43 нь нийслэлд харьяалагдана. Тэгэхээр оюутны байр бүх оюутанд хүрэлцэх нь бүү хэл орон нутгаас ирж байгаа залуусыг ч бүрэн багтаахгүй. Тэдгээр байруудад арав гаруй мянган оюутныг хүлээж авах хүчин чадалтай. Мөн өнгөрсөн хичээлийн жилд 1000 оюутны дотуур байрыг ашиглалтад оруулсан. Энэ нь бага ч гэсэн нэмэр болсон ч асуудлыг бүрэн шийдвэрлэх хэмжээнд биш. 

Иймд нэгэнт л сургууль соёлын мөр хөөхөөр их хөлийн газрыг бараадсан оюутнууд найз нөхдөөрөө  нийлж айлын хажуу өрөө, нийтийн байр, орон сууцны 0 давхрын өрөө зэргийг түрээсэлж бүтэн жил амьдардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдгээр байрны үнэ хөлс нь ихээхэн нэмэгджээ. Учир нь оюутнууд сар бүр үндэсний тэтгэлэг авдаг болсонд байрны эзэд ийнхүү хөлсөө нэмжээ. 

Харин энэ жилийн хувьд өнөөх үнэ нь огцом нэмэгджээ. Учир нь сүүлийн үед ам.долларын ханш 2000 төгрөгт хүрсэнтэй холбоотойгоор юм юмны үнэ өсөж нийтийн байрны түрээсийн үнэ ч дагаад  өссөн нь энэ аж.Ингээд бид эдгээр түрээсийн байруудын үнэ ханшийг сонирхлоо.

Нийтийн байр, хажуу өрөөний үнэ 50-150 мянгаар нэмэгджээ

Гэр хороололд байх нийтийн байрууд 100-150 мянга байсан бол 200 мянга болж даруй 50 мянгаар нэмэгджээ. Харин хотын төвийн орон сууцуудын хажуу өрөө 250-350 байсан бол одоогоор зарим газруудад  350-400 болсон байна. Түүнчлэн нэг өрөө байр түрээслүүлэхэд өмнөх жилүүдэд 400 мянган төгрөг байсан бол өдгөө 500 мянга болтлоо өсжээ. Харин ийнхүү өссөн шалтгааныг тодруулахаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах нийтийн байрны эзэнтэй холбогдоход цахилгааны үнэ нэмэгдсэнээс болж энэ жил түрээсийн үнээ 80 мянгаар нэмсэн гэлээ. Харин өөр нэг  хөлсний байрны эзэнтэй холбогдоход энэ  жил цөөн оюутан ирж байгаа болохоор  түрээсийн өрөө тийм ч эрэлттэй биш байгаа. Тиймээс манайх үнээ бараг нэмээгүй. Харин цахилгааны мөнгө нэмэгдсэн тул 30 мянгаар нэмэгдүүлээд байна гэсэн юм. 

\

Оюутны дотуур байрны үнэ 20-50 хувиар нэмэгджээ

Харин оюутны байруудын тухайд энэ сарын 28-аас бүртгэлээ эхлүүлнэ гэж байгаа. Үнэ ханшийн хувьд  багагүй өссөн байгаа юм. Тодруулбал дотуур байрны үнэ 20-50 гаруй хувиар өссөн байна. МУИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр өнгөрсөн жил 400 мянган төгрөг байсан бол энэ жил 230 мянган төгрөгөөр буюу 50 гаруй хувиар нэмэгджээ.МУБИС-ийнх 65 мянгаар нэмэгдэж 385 мянга, АШУҮИС 380 мянгаас 430 мянга, ШУТИС 400 мянгаас 450, Улаанбаатар их сургууль 400 мянгаас 450 мянга болгон нэмжээ. Мөн “Оюутны өргөө” цогцолборын оюутны байрны төлбөр 780 мянгаас 850 мянган төгрөг болжээ. 

\

Гэсэн хэдий ч оюутнууд сургуультайгаа ойрхон, хөлсний байруудыг бодвол төлбөр хямд учраас  дотуур байранд орохыг чухалчилдаг. Харин  энэхүү эрэлтийг далимдуулж зарим нэгэн овжин байрны багш нар эцэг эхээс нь ганц нэг хонь авч өөр сургуулийн хүүхдүүдийг  оруулдаг бизнес ч явагддаг нь нууц биш. Ямартай ч оюутнууд сургуулийнхаа дотуур байранд бүртгүүлэхээр эдгээр өдрүүдэд бичиг баримтаа бүрдүүлж  байна. 

Дотуур байрны бүртгэл гурван өдөр үргэлжилнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон сургуулиудын дотуур байрны бүртгэл 28-нд эхэлж гурав хоног үргэлжлэх аж. “Оюутны хотхон”д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш эхлэх аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 43 дотуур байр байдаг гэсэн тооцоо бий. Түүнд амьдрах шаардлагатай байгаа оюутнууд бүртгүүлэхээр ирэхдээ сургуулийн томилолт, дөрвөн хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм байна

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button