Бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний цусан суулга өвчин их байна

Сүүлийн үед гэдэсний цусан суулга өвчин  их гарч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар  нийслэлд 700 гаруй тохиолдол  бүртгэгдсэн нь  сүүлийн таван жилийн дунджаас нэмэгдэх хандлагатай байгаа аж. Уг өвчнөөр 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн  өвдөж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Гэдэсний цусан суулга өвчин дэгдэлт  хэлбэрт ороогүй ч  цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сараас хойш  эмнэлгийн байгууллагад энэ өвчин тасралтгүй бүртгэгджээ.

Өвчний үед илрэх шинж тэмдэг: Энэ өвчний шинж тэмдэг нь огиулах, бөөлжих, гэдсээр базалж өвдөх, ойр ойрхон суулгах,  цустай, цусан судалтай  суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх: Гэдэсний халдварт өвчин дулааны улиралд ихсэх хандлагатай байдаг. Халдварт өвчнөөс  сэргийлэхийн тулд гарын  ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй.  Ингэснээр халдварт өвчин тусах эрсдэлийг 50 хувь бууруулж чаддаг. Хоол хүнсийг зөв сонгох, хадгалах зэрэг энгийн зарчмуудыг баримталснаар  энэ өвчнөөс  сэргийлж чадна. Бага насны хүүхдүүд энэ өвчнөөр  их өвдөж байгаа  учраас эцэг эхчүүд  хүүхдийн хоол хүнсэнд  онцгой анхаарах хэрэгтэй аж. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button