Өргөдлийн дугаар олгох сервер дахин гацаж, өчигдөр олгосон 51 дугаарын хүчингүй болголоо

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн өргөдлийг хүлээж авахдаа цахимаар дугаар олгож байгаа. Энэ хүрээнд өчигдөр ААН-үүдэд цахимаар өргөдлийн дугаар олгож эхэлсэн. Гэтэл 51 дугаар олгосны дараа программ нь дахин гацжээ. Өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү Ашигт малтмалын газрын уг сервер гацаж байсан юм. Үүнд олон хүн уурлаж, бухимдсан юм.
Ямартай ч урьдчилсан байдлаар серверийн ачаалал тооцоолсноос хэт их нэмэгдсэнээс болсон гэх дүгнэлтийг хийгээд байгаа аж. Мөн өчигдөр олгосон дугааруудыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Иймээс ирэх долоо хоногийн даваа гарагт буюу наймдугаар сарын 31-ний өдөр дахин явуулахаар болжээ.
Түүнчлэн хадгалагдсан өгөгдлүүдийг нууцалсан байна. Иргэдийн дунд сервер гацсан үйлдэл хардлага төрүүлээд байгаа юм. Бүр зарим нь дугаар хүссэн зарим ААН серверт халдсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гараад байсан. Тэгвэл энэ асуудлаар Кибер аюулгүй байдлын газарт хандсан байна. Харин хууль бус үйлдэл илрээгүй гэдгийг Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа хэллээ.
olloo.mn