Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнөөдөр 12 цагт эхэлнэ

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн боллоо. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл өнөөдөр 12 цагаас эхэлнэ. 

Бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MNWWW.ULAANBAATAR.MNсайтуудаар хүсэлт хүлээн авна.  Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 дугааруудаас лавлах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button