"Би Монголд ургуулж үйлдвэрлэснийг сонгодог" үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайд ИЖБ-ээ өргөн барина. 14:00 цагт Катар Улсын Батлан хамгаалахын сайд бараалхана.

 

12:00 цагт: Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд  цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл эхэлнэ.

 

12:00 цагт: "Би Монголд ургуулж үйлдвэрлэснийг сонгодог" ХАА-н бүлэг хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Барилгачдын талбай дээр нээлтээ хийнэ. Хөдөө орон нутгийн бүлэг хоршоодыг сурталчлан таниулах, борлуулалтыг нь дэмжих зорилго бүхий энэхүү үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 15 бүлэг хоршооныхон оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах юм байна.

 

12:30 цагт: ЭМСЯ-ны харьяа Биеийн тамирын Хөгжлийн төвийн А зааланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багийн спортыг дэмжих талаар гаргасан зарлигийг ЭМСЯ болон багийн спортын төрлийн холбоодод гардуулах арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцоно.

 

14:30 цагт: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг  Төрийн ордонд хүлээн авч уулзана.

 

17:45 цагт: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконгт явагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирнэ. 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button