Гал командын машин осолджээ

Чингэлтэй дүүргийн VIII хороо, Гэсэр сүмийн уулзвар орчимд өчигдөр 29-53 улсын дугаартай гал командын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж онхолджээ.

Гал командын машин дуудлага аваад явж байтал “pit” загварын суудлын автомашин хажуунаас нь мөргөсөн байна.

Уг машин дотор гурван алба хаагч зорчиж явсан бөгөөд тэднийг ГССҮТ-д үзүүлэхэд хөнгөн гэмтэл авсан байжээ. Хэргийн газар Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийж, шалтгааныг нь тодруулахаар ажиллажээ.

Г.Уянга 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button