МАН-аас томилогдсон дэд сайдуудыг ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Шийдлийн буюу хамтарсан Засгийн газрын үед МАН-аас томилогдсон дэд сайдуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Ингэснээр Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, ХАХНХ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг УИХ-ын намрын чуулган эхлэх үед өргөн барихаа мэдэгдсэн. Тиймээс дэд сайдуудын томилгоо ч намрын чуулганы үеэр яригдана.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button