Багийн спортыг хөгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ. Энэхүү зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, үндэсний болон багийн спортын холбоодын ерөнхийлөгч, тэргүүнүүд, баг тамирчид оролцов.

Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулж, гардуулсны  дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт засгийн газрын гишүүд, энд хүрэлцэн ирсэн дасгалжуулагч, тамирчид, хатагтай, ноёдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оноос хойш спортыг дэмжих талаар дөрвөн чухал зарлиг гаргасан. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох тухай зарлиг гаргасан. Өнөөдөр багийн спортыг дэмжих тухай Засгийн газарт чиглэл өгсөн чухал зарлигийг гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт баг тамирчид, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье." гэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button