Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  төмс, хүнсний ногоог нөөцлөх агуулах, зоорийн хэвийн нөхцөлийг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.   Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран 2015 оны  ургац хураалт, зоорийн хангамж, нийлүүлэлт, төмс, хүнсний ногоо хүлээн авах бэлтгэл ажлыг шалгахаар удирдамж боловсруулан ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн 6 дүүрэгт  удирдамж хүргүүлэн, ажлын чиглэл өгсөн байна.

Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах зориулалттай өрхийн хэмжээний 2 910 тн-ийн багтаамж бүхий 226 зоорь, 68 аж ахуйн нэгж, иргэний нийт 82 972 тн-ийн багтаамж бүхий 119 зоорь байдаг юм байна. Энэ нь нийслэлийн хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээний 74,4 хувийг хадгалах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.  Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button