Р.Бурмаа: Ургац хураалтын ажил сунжирч болзошгүй

Энэ оны ургацын урьдчилсан балансын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаагаас тодрууллаа.

 

-Энэ жил хэчнээн тонн улаанбуудай хурааж авах вэ?

 

-Байгаль цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 80 гаруй хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 50, хэрэгцээт гурилын 60 орчим хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гаргаж байгаа. Өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн ирэх сарын эхээр гаргана гэсэн. Ургацын комисс тухай бүр орон нутагтай ажиллаж мэдээлэл авна.

 

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор яг одоо ямар ажил хийгдэж байна вэ?

 

-Урьдчилсан балансаар наймдугаар сарын эхэн болон дундуур орсон борооны улмаас тариа хэнзлэн ургаж, болц удаашран ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор хүнсний улаанбуудайг нөөцөлж авна, тариаланчдын тарьсан ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргэх арга хэмжээг авч эхэлсэн. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 125- 165 морины хүчтэй 132 трактор, үр тарианы 51 комбайныг 21 аж ахуйн нэгжид нийлүүлсэн. Ингэхдээ 7.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүллээ. Мөн үр тариа хадгалах 3 6 мянган тоннын багтаамжтай төмөр бетонан элеваторыг Дархан-Уул аймагт оруулж, хадгалах хүчин чадлыг нэмж байгаа.

 

Зууны мэдээ

Б.Тэргэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button