Н.Түвшинбаяр шагналт долдугаар байрт шалгарлаа

Казахстан улсын нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий зургаа дахь өдөр буюу өчигдөр манай хоёр бөх дэвжээнд гарсан. монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж шагналт долдугаар байрт шалгарлаа.

Н.Түвшинбаяр  ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдсон ч торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровтой барилдаж, вазари үнэлгээ алдсанаар хожигдлоо.

Харин эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд барилдсан О.Жавзмаа нэгдүгээр тойрогт өрсөлдөгчөө ялсан ч хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнийг дуусгасан. Өнөөдөр тэмцээний долоо дахь  өдөр багийн барилдаантай. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button