Үндэсний нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор  “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн 2015 үзэсгэлэн” худалдааг баасан гарагт нээлээ. Уг үзэсгэлэн худалдаа өнөөдрийг  дуустал буюу гурван өдөр Чингисийн талбайд үргэлжлэх юм.

Чингисийн талбайд гарсан үзэсгэлэн худалдаанд нийслэл, 21 аймгийн төлөөлөл болсон нийт 80 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалж байна.

Тодруулбал "Бест шөүс" компанийн эрэгтэй, эмэгтэй арьсан гутал 120-480 мянган төгрөгийн үнэтэй, Булган аймгийн Сайхан сумын айраг литр 3000 төгрөг, "Тод оймс", "Янмал" зэрэг компанийн үйлдвэрлэсэн оймс 1000-1600 төгрөг байсан юм. Үзэсгэлэн худалдаанд "Дорнод гурил", "Дархан минж", Сэлэнгэ аймгийн зөгийн балны үйлдвэр эрхлэгчид, Хөвсгөл аймгийн Их тайга зэрэг компани 80 гаруй байгууллага бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна.

Үзэсгэлэнгийн үеэр үндэсний нэрийн бүтээгдэхүүнийн үйлдвэрлэгч дөрвөн аж ахуй нэгжийг тодруулж олон нийтэд зарлаж шагнаж урамшуулах юм.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button