Энэ жил агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг зарцуулна

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудал болсон. Утаанаас үүдэлтэйгээр хүний биед илрэх сөрөг үр дагаварууд сүүлийн жилүүдэд хурдацтай ахиж буйг эмч мэргэжилтнүүд онцолдог. Хорт утааны уршгаар тархины даралттай хүүхдүүд төрж, ургийн гажиг нэмэгдсэнийг анагаахын салбарынхан анхааруулсаар байгаа юм.

Иймд Засгийн газраас утаатай тэмцэх бодлогын хүрээнд шат дараалалтай төсөл хөтөлбөрүүдийг сүүлийн жилүүдэд хэд хэдийг хэрэгжүүлсэн.  Нэн түрүүнд гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухаар хангаж, цахилгааны урамшуулал олгосон. Түүнчлэн гэрийн дулаалга хүртэл тараах ажлыг хийсэн. Энэ ажлууд нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөнийг нийслэлийн агаарын чанарын индекс харуулдаг юм.

Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд багагүй мөнгө зарцуулсан байна. Тэгвэл энэ жил агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа аж. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button