Зам тээврийн яамыг Биологич хүн удирдах нь зохистой гэж үү

 Засгийн газраас “шинэ сайд нарын нэрсийг аравдугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй" гэсэн шийдвэрийг гаргаад буй.

Харин УИХ-ын дарга З.Энхболд тогтоол гаргаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шинэ сайд нарын нэрсээ ирэх есдүгээр сарын 6-ны дотор өргөн барихыг үүрэгдсэн юм. 

Тэгвэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад “Засгийн газрын гишүүний орон тоо гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэсэн хуулийг мөрдөж есдүгээр сарын 4-ны өдөрт багтаан сайд нарын нэрийг өргөн барих нь зөв" гэсэн шийдэлд хүрсэн талаарх мэдээлэл тархаад буй. Тэгэхээр шинэ сайд нарын нэрсийг ирэх есдүгээр сардаа багтаан УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болоод болжээ хэмээн үүнээс ойлгож болно. Өөрөөр хэлбэл,

сайд нарын нэрсийг ирэх сарын 4-ний дотор УИХ-д өргөн барьж магадгүй байна. 

Уул нь зургаахан сайдын нэрийг УИХ дахь хоёрхон намын бүлгээс сонгох ёстой. Гэтэл тэрхүү зургаан сайдаа сонгочихож чадалгүй эрх баригчид бүхэл бүтэн нэгш сарыг ардаа үдээд байна. Тоглоомоор хэлчихэд, 60 сайд сонгодог байсан бол бүтэн жил болох нь байна шүү дээ. Тэгэхээр сайд нараа сонгож чадахгүй байна гэдэг энэ засаг төр бодлого, чиглэлээ тодорхойлоод явахад учир дутагдалтай болох нь харагдаад байх шиг. За, засаг төрийг шүүмжлэх яах вэ. Эргээд зургаан сайдын асуудалдаа оръё.

Шударга ёс эвслээс Шадад сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус тус нэр дэвшүүлээд байгаа билээ. Гэхдээ тус бүлгээс энэ тухайгаа албан ёсоор зарлаагүй.

Харин АН-аас Сангийн сайдад Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан нарыг тодруулчихаад байгаа ч Зам тээврийн сайдад хэнийг сойх вэ гэдэгт АН-ынхан хоорондоо маргаантай буй.  Г.Батхүү, Г.Эрдэнэчимэг нарыг зам тээврийн сайдад тус намаас уралдуулж байгаа нь үнэн ч гэлээ хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй буй.

Л.Эрдэнэчимэгийн нэр хүчтэй яригдаж байна. Л.Эрдэнэчимэг гишүүн бол АН-ын, тэр дундаа Х.Баттулгын МоАХ-ны хүн. Монголын  эмийн үйлдвэрлэл худалдааны дийлэнх зах зээлийг атгадаг байж,  “Тавантолгой”-н ажлын хэсгийг ахлахад олон хүн гайхаж байсан. Гэхдээ одоо гайхаад байх зүйл алга болжээ. Учир нь "Тавантолгой"-н асуудлыг судлах ажлын хэсгийг ахалж, гацаасны шагнал нь Засгийн гишүүн, сайд болох байсан гэх таамаг хэвлэлээр нэг тархаж байна. Мэдээж, энэ бүхэн бол МоАХ-ын Х.Баттулгын төлөвлөгөө.

Тэгэхээр УИХ-ын гишүүн гэхээс илүү ”Монос” гэдэг нэрээрээ олонд илүү танигдсан Г.Эрдэнэчимэг Зам тээврийн сайдад тохирох хүн мөн.үү

Зам тээврийн салбар бол улс орны хамгийн хариуцлагатай, чухал салбар. Энэ салбарыг барагтай аавын хүү удирдаад явахад хүнд. Төмөр зам, автозам, агаарын тээвэр гээд стратегийн өндөр ач холбогдол бүхий салбарыг биологич мэргэжилтэй хүнээр удирдуулна гэдэг өөрөө асуудалтай. УИХ-д анх удаа сонгогдсон ч сонгуулийн жил бүр л өөрийгөө сойж витаминаа бариад гүйхийг нь ард түмэн сайн мэдэхээс зам тээврийн салбарт хүчин зүтгэж байсныг мэдэхгүй. Харин УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш архи, тамхины хуулиар л занималдах болсон ч тамхины хуулийн хэрэгжилт тун хангалтгүй, архины тухай хууль нь цааснаасаа хэтрээгүй байгаа.

Тэгэхээр Зам тээврийн сайдад нэр нь яригдаж буй Л.Эрдэнэчимэгийн талаар хэлэхэд, тэрээр Нийслэлийн 10-р дунд сургууль, Болгарын Софи хотын их сургуулийг биологич мэргэжлээр, МУИС-ын Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр анх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, дараа нь “Монос” ХЭАА-н захирал, “Моносфарм трейд” ХХК-ний ерөн­хий захирал, “Монос групп”ХХК-ийн дэд ерөн­хийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Тэгэхээр түүнд зам тээврийн салбарт ажиллах болон ажиллаж байсан гэх ямар ч туршлага алга. Эрдэм шинжилгээний ажилтнаар хоёр жил гаруй ажилласныг эс тооцвол эрхэм гишүүн болтлоо төрд алба хааж байгаагүй аж. Энэ бүхнээс харахад Зам тээврийн салбар түүнд хүнддэхгүй гэж үү.

Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ байнга ороогддог гишүүн жил хүрэхгүй хугацаанд удирдах салбартайгаа танилцаж амжихгүй шахам байхад удирдаад үүрэгдээд ажиллуулна гэхэд эргэлзээ төрөхгүй байхын аргагүй юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button