УИХ-ын дарга Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргалаа.

Тус захирамжид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан 2015 оны 9 дүгээр сарын 13-ны Ням гарагийн 11 цаг 40 минутаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button