А.Гантүлхүүр чансаа ахиулах тулаандаа ялалт байгууллаа

Энэ сарын 30-нд Тайландын Кох Панган арлын Арэна цэнгэлдэхэд мэргэжлийн Муатай боксын ээлжит чансаа ахиулах тулаан боллоо.

Уг тэмцээнд манай тамирчин А.Гантүлхүүр тулааны 3-р үед өрсөлдөгч Тайландын тамирчинг зүүн гарын хүнд цохилтоор нам унаган ялалт байгуулж чансаагаа ахиулсан байна. Тэрээр мэргэжлийн рингэнд 3-н тулаан хийснээс  нэг ялж, нэг ялагдаж нэг тэнцээд байгаа юм.

Харин Б.Гантогтохын хувьд Тайландын тамирчинтай өрсөлдөж, тулаан тэнцээгээр өндөрлөжээ. Энэхүү тулаан нь  Б.Гантогтохын хувьд мэргэжлийн рингэн дэх 40 дэх тулдаан байсан бол Тайландын тамирчны хувьд 230 дахь тулаан нь байжээ. Б.Гантогтох мэргэжлийн рингэнд 40 тулалдахдаа 29 ялалт байгуулж, үүнээс 10 удаа өрсөлдөгчөө нокаутаар ялж байжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button