Хоригийг мушгин гуйвуулсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуулиар авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар тусгасан нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн хэрэгтэй тэмцэж ирсэн ажлыг үгүйсгэсэн хэрэг боллоо гэж ИЗНН-ын удирдлагууд мэдэгдлээ.

Тус нам Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг дэмжиж, наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Чингисийн талбайд санал асуулга зохион байгуулсан билээ. Санал асуулгад 5000 гаруй иргэн оролцоход 100 хувь “Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөлд хамруулах нь буруу. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна” гэсэн санал өгчээ.  

Иргэдийн энэхүү саналыг УИХ-ын 76 гишүүнд хүргүүлж,  ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж  тус нам үзсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нөгөө талаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг зарим улстөрийн хүчин тайлбарлахдаа “УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал нэг ч иргэн суллагдахгүй” гэж мушгиж байна. Хоригийг мушгин гуйвуулж иргэдийг төөрөгдүүлсэн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ёстой” гэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button