Ээлжит бус чуулган 7-нд хуралдана

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт томилох зургаан сайдын нэрийг намрын чуулганаар өргөн барихаар болсон. Учир нь Засгийн газрын гишүүний орон тоо гарсан бол хуулиараа 30 хоногийн хугацаанд томилох ёстойг УИХ-ын дарга болон улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байгаа.

 

Тиймээс УИХ-ын дарга эзгүй байгаа тул УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Ерөнхий сайд өргөн барих сайд нарын нэрийг хүлээж авах юм байна. Хуулийн хугацаа энэ сарын 6-нд дуусаж байгаа учраас ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд зарлан хуралдуулахаар захирамжийг гаргахаар төлөвлөжээ.

 

Зууны мэдээ

Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button