Г.Идэрхүүд ААШТ-ний хүрэл медаль нөхөн олгох шийдвэр гарлаа

Энэ оны тавдугаар сарын 6-9-нд Катар улсын Доха хотод Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Эрэгтэй 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн тажикийн Зелимхан Юсупов нь допингийн шинжилгээгээр ВАДА буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн байна. Тиймээс түүний авсан мөнгөн медалийг хүчингүйд тооцон хураан нэгдүгээр тойрогт 4:6 онооны харьцаагаар түүнд ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд монголын бөх Г.Идэрхүүг 12:2 онооны харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн киргизийн бөх Э.Довдурбек Уулуд мөнгөн медаль хүртэх, мөнгөн медалийн төлөө барилдаанд Юсуновт 2:7 -гоор ялагдаж тавдугаар байрт орсон монголын бөх Г.Идэрхүүд хүрэл медаль нөхөн олгох шийдвэрийг ДБНХ-ноос гаргасан байна.

Хориотой эм бэлдмэл хэрэглэсэн тажикийн бөх З.Юсуповын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч байгааг мөн мэдэгджээ. “Гацуур-Олимп” клубын бөх Г.Идэрхүү нь энэ оны УАШТ-нээс 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ. 

 
Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button