Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш гэрчээр дуудагдана

“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон бүтэн жилийн хугацаанд шүүхийн хаалга сахиж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр, өөрийн үйлчлүүлэгчээ буруугүй гэдгийг мэдэгдэж, шүүх хурлыг олон нийтэд нээлттэй, телевизээр шууд дамжуулан явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Л.Гансүх нь одоогоор батлан даалтад байгаа бөгөөд түүнд холбогдох шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч өмгөөлөгч нь давхар шүүх хуралтай, ажил гарсан, гэрчээр оролцох хумүүс нь ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан юм.

 

Хамгийн сүүлд Н.Алтанхуяг, Багануурын нүүрсний уурхайн удирдиагуудыг гэрчээр дуудсан ч шүүх хуралд ирээгүй учраас хойшилж байсан билээ. Тэгвэл экс сайд Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр оролцохоо мэдэгдсэн байна. Үүнийгээ өмнө нь хойшилсон шүүх хурлын үеэр илэрхийлж байжээ. Тэрбээр, хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан илэрхийлсэн байна. Л.Гансүхийн биеийн байдал одоо тун тааруухан байгаа бөгөөд хууч өвчин нь хөдөлсөн гэх онош тавигдаад байгаа. Ерөнхий сайд асан гэрчээр оролцсон дуулиантай шүүх хурал маргааш болно.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button