Хятадын Засгийн газраас жагсаалд оролцох цэргүүдэд ойн медаль гардуулжээ

Бээжин хотноо энэ сарын 3-нд болох ёслолын жагсаалд оролцох Монгол цэргийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн газраас Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль гардуулав.

Мөн энэ үеэр Монгол цэргүүд ялалтын ойд зориулсан далбаан дээр гарын үсгээ зуржээ.

Ёслолын жагсаалд Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг жагсах аж. Үүнээс 20 цэрэг нь өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон цэргүүд аж.

 
Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button