Монголын таеквондочид ДАШТ-нд IV байрт оров

Болгар улсын Пловдив хотноо наймдугаар сарын 24-30-ны хооронд Олон улсын таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 19 дэх удаагийн уг тэмцээнээс Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийт таван медаль хүртсэн байна.

 

Тэмцээнд тамирчин Ж.Баттулга оролцсон төрөлдөө алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй баг /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг нар/ алтан медаль, эрэгтэй баг /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн нар/ мөнгөн медаль, мөн Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох нар төрөлдөө мөнгөн меадль хүртлээ. Ингээд  багийн дүнгээр Дэлхийн 81 орноос манай баг тамирчид 2 алт 3 мөнгөн медалиар IV байрт шалгарсан  байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button