Л.Гансүхийн шүүх хурлыг шууд дамжуулна

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүний өмгөөлөгч саяхан мэдээлэл хийхдээ шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт гаргасан талаараа мэдэгдсэн.

 

Тэгвэл ШЕЗ хүсэлтийг хүлээн авч Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн байна.

 

Зууны мэдээ

С.Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button