З.Энхболд, Н.Энхбаярыг МАН зөвшилцөхийг урилаа

МАН-ын XXVII Их хурлаас улс орны язгуур эрх ашигтай холбоотой хэд хэдэн асуудалд зөвшилцөж, ажиллах санаачилга гаргасан. Энэ хүрээнд энэ сарын 3-ны өдөр улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нээлттэй уулзалт Төрийн ордны Б танхимд болох ажээ.

Үндэсний зөвшилцлийн хүрээнд улс орны хөгжлийн ирээдүйн загвар, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг асуудал багтдаг юм. МАН-аас санаачилсан  “Үндэсний зөвшилцөл” улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт анх 2013 оны арваннэгдүгээр сард болж байсан билээ. Тэрхүү уулзалтаас хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон нь Монголын улс төрд эерэг уур амьсгал бүрдүүлдэг болсныг улс төр судлаачид хэлж байна. Энэ удаагийн “Үндэсний зөвшилцөл” уулзалтад өнөөгийн эрх баригч АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг урьсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button