Монгол III сургууль ирэх даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ

Монгол III сургуулийн шинэ барилгын явц өнөөдөр 95 хувьтай байгаа бөгөөд сурагчдаа энэ есдүгээр сарын 7-нд хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ.

Дээрх хугацаанд сургуулийн дотоод тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусгахаар ажиллаж байгаа аж. Эл барилгыг олон улсын жишигт нийцсэн стандартаар барьсан бөгөөд номын сан, интернэт танхим, хөгжмийн танхим, бялдаржуулалтын танхимаас бүрджээ. Тус сургуульд 2300 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ  барилга ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэх юм байна. 

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button