Д.Отгондалай өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглоно

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж буй. Өнөөдөр Азийн наадмын аварга Д.Отгондалай Тайландын тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглох юм байна.

Энэхүү тэмцээнд тулалдаж буй манай тамирчдаас 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 56 кг-ын жинд Э.Идэрхүү, 60 кг-ын жинд Д.Отгондалай, 69 кг-ын жинд Б.Түвшинбат нар шөвгийн наймд шалгарсан юм. Харин манай боксчин А.Нурлан, Б.Чинзориг, Н.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр, Д.Отгонбаяр нар тэмцээнээ дуусгалаа.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button