Л.Гансүх нарыг шүүх хурал хойшиллоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцохоор ирсэн юм.Гэвч шүүх хурлыг энэ сарын 10-ыг хүртэл дахин хойшлуулж, шүүгдэгч Л.Гансүх, н.Мөнгөнтуяа, н.Даваахүү нарыг цагдан хорихоор боллоо. 

Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм.

Л.Гансүх нарын шүүх хурал наймдугаар сард хоёр удаа хойшилсон. Учир нь шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагууд мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байв.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button