Бүртгэлгүй эм өгч байжээ

Баянзүрх дүүрэгт байрлах Грийн Хоум нийгэмлэгийн дэргэдэх “Грийн Хоум” эмнэлэг өвчтнүүддээ бүртгэлгүй эм олгож байсан нь тогтоогджээ. Тус эмнэлгийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулахад тус зөрчил илэрчээ. Зөвхөн энэ эмнэлгээс л гэхэд нийтдээ таван зөрчил илрүүлсэн байна.

1. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, хэрэглэх заавар тодорхойгүй эмийг өвчтөнүүддээ өгсөн.

2. Мансууруулах эмийн нэр цуврал, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичиж баталгаажуулаагүй.

3. Эмнэлгийн байршил, өрөө, байр стандартын шаардлага хангахгүй.

4. Мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйч, халдвар судлагч их эмчгүй.

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илрүүлжээ.

Иймээс “Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож,1 900 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн бүртгэлгүй 28 нэрийн 24 мянга гаруй ширхэг эмийг хурааж устгалын комисст хүлээлгэн өгчээ.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button