Египет байгалийн хийн импортоо зогсооно

Египет улс Газар дундын тэнгист байгалийн хийн томоохон орд газар илрүүлсний дараа хийн импортоо 3-5 жилийн хугацаанд зогсооох болсноо мэдэгдлээ.

Тус улсын Нефть, эрдэс баялгийн яамны төлөөлөгч Хамди Азиз “Сая илэрсэн орд нь 1967 оноос хойш олдсон хамгийн том орд. Египетийг 10 жил хангах нөөцтэй. Энэ хугацаанд бид гадаадаас хий авахгүй байх бодолтой байна” хэмээн ярилаа.

Израиль улс өөрсдийн “Лефиаван” ордоосоо Египетэд хий нийлүүлэхээр төлөвлөж байсан юм.

Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button