Ургац хураалтад 650 гаруй оюутан гэрээгээр ажиллаж байна
Манай улс энэ онд урьдчилсан блансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252. мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөжээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар үр тариа 68.5, төмс 96.3, хүнсний ногоо 96.9 хувьтай явж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байгаа аж.
Харин Цаг уур орчны, шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 16-18м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
olloo.mn