Гурван сая дахь иргэнтэй нас чацуу хүүхдүүдийг гурван сая төгрөгөөр урамшуулжээ

Үндэсний статистикийн хорооны тооллогоор Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нас чацуу 186 хүүхэд мэндэлжээ. Тэдгээрийн тав нь гадны оронд мэндэлсэн байна. Харин эх оронд мэндэлсэн хүүхдүүдийн 98 нь эрэгтэй, 82 нь эмэгтэй байжээ. Дээрх Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн чацуутнуудад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 958 сая төгрөгийг гаргаж, урамшуулал олго гэсэн 400 дугаар тогтоол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан байдаг.

 

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам болон Хүүхдийн төлөө үндэсний газраас томилогдон, хүүхдүүд болон Монгол Улсын үрсийн тоог нэмсэн ээжүүдэд мөнгөн урамшуулал олгож, алдаршуулсан байна. Монголд төрсөн 179 хүүхдэд нийт 537 сая төгрөгийн урамшуулал буюу мөнгөн тэтгэмжийг албан ёсоор олгож дуусчээ. Харин одоо гадаад дахь гурван сая дахь иргэний чацуутан таван хүүхдэд мөнгөн урамшуулал олгох ажил үргэлжилж байгаа аж.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button