ОХУ-ын 41 дэх цуваа Донбассыг зорьжээ

Хямралд өртөөд байгаа Донбассын иргэдэд зориулсан тусламжийн 41 дэх цуваа Украин руу хөдөллөө гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Донецк болон Луганскийн иргэдэд зориулсан 1100 тонн бүхий тусламжийг ачааны 100 машинаар хүргэнэ. Хоол хүнс, эм тариа, гал унтраах хэрэгсэл, сургуулийн хангамж болон бусад шаардлагатай зүйлс уг тусламжид багтжээ.

 

Уг цуваа Ростов муж дахь ОХУ-ын Онцгой байдлын яамны Донской аврах төвөөс Москвагийн цагаар 04:00-т хилийн зүг хөдөлсөн гэж хэвлэлийн төлөөлөгч нь эдэгдсэн байна.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Донбасс бүс нутагт эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлиг буулгаж, тус бүс нутгийн төрийн санхүүжилттэй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг зогсоосон байна.

 

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ОХУ Донбасс бүс нутаг руу 49 мянган тонн тусламжийг илгээжээ.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button