Шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулна
Ирэх оны төсөвт яам, агентлагийн бүтэц зохион байгуулалтыг цомхон, давхардалгүй болгохоор тусгасан. Түүнчлэн Засгийн газрын зарим тусгай сан болон төсвийн зарим байгууллага, ажлын албадыг татан буулгах чиг үүргийг нь холбогдох яам, агентлагт шилжүүлэх юм. Үүнтэй зэрэгцээд төсөв ч нэлээд таналттай орж ирж байгаа билээ.
Мөн төрийн өндөр болон улс төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар тооцсон. Тэгвэл үүнд бүх шатны шүүгчид бас хамаарч байгаа гэнэ. Тэднмий цалинг 30 хувиар бууруулахаар бтөсвийн тухай хуульийн төсөлд тусгасан байна.
Үүнтэй холбогдуулан шүүгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоох гэнэ. Энэ мэтчилэн өөрчлөлт оруулахын тулд ирэх оны төсвийн хуулийн дагалдуулан нийт 35 хууль, УИХ-ын тогтоолын дөрвөн төслийг боловсруулжээ.
Г.Уянга
Olloo.mn