Шилэн данс хөтлөөгүй 10 сумын Засаг даргад хариуцлага тооцжээ
Төсвийн ил тод байдлыг хангаж ажиллаагүй бүх сумын Засаг дарга, төсвийн зарим байгууллагын дарга нарт Дундговь аймгийн Засаг дарга хариуцлага хүлээлгэжээ.
Шилэн дансанд байршуулбал зохих мэдээллийн 50-иас дээш хувийг цаг хугацаанд нь тавилгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн 10 сумын Засаг дарга болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийн театр, музейн даргын нэг сарын цалинг 20 хувиар бууруулсан аж.
Харин таван сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Стандартчлал хэмжилзүйн хэлтэс, Боловсрол соёлын газар, Байгаль орчин ногоон, аялал жуулчлалын газар, номын сан, Эрүүл мэндийн газрын даргад сануулах арга хэмжээ авсан байна.
Б.Сансар
olloo.mn