Шаргалжуутаас хайрга олборлож байжээ

“Шаргалжуут”-ын эргээс “Хайрга олборлоод байна” гэсэн иргэдийн гомдлын байгаль орчны улсын байцаагчид шалтгалт явуулахад голын эргээс 50 см зайд 44 метр урт, хоёр метр гүн карьр ухсан байжээ. Тус хэрэгт “Шаргалжуут” рашаан сувилал компани болон Шаргалжуут тосгонд эмнэлгийн барилга барьж буй “Алтайн хүч” компанийнхан холбогдсон байна.  

Шалгасан байгууллагууд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс багагүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.  Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал олборлох, элс, хайрга, чулуу авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, эхний ээлжинд хуулийн дагуу тэдгээр компаниудад  тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ. Мөн торгуулиас гадна хохирлыг тооцон, нөхөн төлүүлэхээр Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button