Мандалговь – Улаанбаатар чиглэлийн автобусны тасалбарын үнийг буулгажээ
Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээ нэмэгдүүлж Улаанбаатар – Замын-Үүд, Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусаар иргэддээ үйлчилж эхэллээ. Тус чиглэлд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өдөр бүрийн 20:00 цагаас иргэдэд үйлчлэх бөгөөд тасалбарын үнэ том хүн 39000 төгрөг, 6-12 насны хүүхэд 19500 төгрөгийн үнэтэй байхаар тооцжээ
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Мандалговь – Улаанбаатар хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13 мянга 200 төгрөг байсан зорчих тасалбарын үнээ 8800 төгрөг болгон бууруулжээ. Харин хүүхдийн зорчих тасалбарын үнэ 4600 төгрөг болсон байна.
Тус компаниуд Мандалговь, Улаанбаатар хот хооронд том оврын автобусаар өдөрт хоёр удаа зорчигч тээвэрлэдэг бөгөөд 2012 онд Мандалговь, Улаанбаатарын чиглэлийн авто зам ашиглалтад орсноор суудлын автомашинууд зорчигч тээвэрлэх нь олширч, автобусаар зорчих зорчигчдын тоо 36 хувиар буурсан байна.
Г.Уянга
olloo.mn